m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.28 08:18
1310
Чамайг “бүтэн болгох” үс засалтууд

1. Бондгор хацар/ яс томтой бол
Бие чинь туранхай байсан ч хацар бондгортой учраас л чамайг хүмүүс “Бондойчоод хөөрхөн гэдэг нь” гэж магтдаг байх. Хүссэн үедээ тэгж магтуулчихаад бусад үед нь эв энгийн харагдах ийм 6 засалт байна. Гол зорилго нь хацрын том ясыг далдалж царайг илүү урт, нарийхан харагдуулах. Өөрөөр хэлбэл аль болох царай руу чинь “хальтирч орсон”, нэг бол харьцааг тэнцүүлсэн дөрвөлжин хэлбэрийн үсний засалтууд чинийх байх ёстой гэсэн үг.

2. Өргөн шанаатай бол
Хэрвээ чамд Келли Озборных шиг өргөн шанаа бий бол хүлээн авалтын гоёлын засалтууд гайхамшигтай зохино гэсэн үг. Ташуу челктой хөвсгөр үс, тэгшхэн челктой тайрмал үс гээд шанааг нуух олон “хэрэгсэл” бий. Гэхдээ миний бодлоор Гвинет шиг шанаагаа нуухгүйгээр харин ч ил гарган шаталж тайрсан тэгшхэн үстэй байвал гоё юм шиг ээ.

3. Гурвалжин эрүүтэй бол
Миний хамгийн дуртай жүжигчин бол үргэлж инээмсэглэдэг Риз Вийтерспүүн. Инээхэд нь эрүү нь бүр илүү тодрон харагддаг ч тэр үүнийгээ өөрийн бренд шинж болтлоо “хөгжүүлсэн” авьяастай нэгэн юм. Ийм шөвгөр эрүүтэй хүнд 1950-иад оны хажуугаараа хуваалттай гоёлын засалт, загасан сүлжмэл, том долгионтой үс, дээшээ шуулт гээд аль аль нь зохих боловч бүгд тодорхой хэмжээгээр буржгар байгааг анзаараарай.

4. Том духтай бол
Бүх хүн том духыг челкоор хаах гээд байдгийг ойлгодоггүй юм. Өвөрмөц төрхөө алдаршуулахын оронд нууна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Зоё Салдана, Рианна, Сүки Уотерхаус, Кара Делевинь нар лав өөрсдийнхөө магнайнд 100% сэтгэл хангалуун байгаа даа. Үсээ дээш нь шуух, хоёр хуваах гээд дух томтой хүн бүрийн айх аюулыг бүгдийг нь хийгээд л өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй харагд.

5. Жижигхэн духтай бол
Мэдээж урагш сул унжуулсан шулуун болон зөөлөн долгионтой үс эхний эгнээнд жагсаана. Өөр юу байна гэж үү? Челка! Жижигхэн духтай хүнд челка зохихгүй гэдэг үнэний ортой боловч ор тас хийлгэж болохгүй гэсэн үг биш. Эва Мендес хэзээнээс нааш челктай байсаар ирсэн, байх ч болно. Цаашлаад жижигхэн духтай хүнд налуу челктой тайрмал үс, тэгшхэн челк ч гэсэн зохиж байгааг доорх жишээнээс харж болно. Бүгдээрээ ирэх зун яагаад туршиж болохгүй гэж?

6.Хэрвээ ямар ч онцгой шинжгүй бол

Дээрх гарчиг жаахан эвгүй сонсогдож магадгүй ч нөгөө талаас нь харвал зуувин буюу гоо сайхны мэргэжилтнүүдийн төгс гэж үздэг нүүрний хэлбэрийг чинь тодорхойлсон юм шүү. Хэрэв нүүрний өргөн уртын чинь харьцаанаас 1/3-ээр бага бөгөөд ямар нэгэн хурц өнцөг царайнд чинь байдаггүй бол чи зуувин хэлбэрийнх буюу бараг бүх үсний засалт тохирдог азтай нэгэн гэсэн үг. Гэхдээ имижээ нэгмөсөн өөрчлөхийг хүсч байгаа бол Гоолингоо нь чамд дараах 4 үсний засалтыг аминчлан санал болгоё.