m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.30 02:37
165
Шинжаан-Уйгарт халдлага гарчээ

БНХАУ-ын харьяа Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд энэ сарын 29-нд халдлага болжээ. Салан тусгаарлагч Уйгарууд “Elixcu” тосгонд хутга барин Засгийн газрын ордон болон цагдаагийн пост руу дайрч нэлээд хэдэн хүнийг хөнөөж, гэмтээжээ. Яг хэдэн хүний амь насанд хүрсэн нь одоогоор тодорхой мэдэгдээгүй байгаа бөгөөд нас барсан хүмүүс нь ихэвчлэн Хан Хятад үндэстнүүд байгаа аж. Тэд мөн зургаан машиныг галдан шатаажээ. Харин цагдаа нар цөөн тооны террористуудыг буудан хороосон байна.

БНХАУ-ын салан тусгаарлагчид болох Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд үе үе халдлага гардаг. Ажиглагчдын зүгээс тэднийг шашны болоод соёлын хувьд эрх чөлөөтэй байхын тулд ийнхүү халдлага үйлддэг гэдэг. Тус мужид Исламын шашинтай Уйгар иргэд олон байдаг бөгөөд тэд эрх чөлөөнийхөө төлөө ийнхүү хүч хэрэглэн тэмцэж, олноороо хоригдож, зарим нь цаазаар авах ял сонсдог билээ.

Г.Төгөлдөр