Алхам 1: Юуны түрүүнд хумсаа цэвэрлэнэ (ацетоноор). Урьд нь лак түрхээгүй байсан ч цэвэрлэж арчих шаардлагатай.
Алхам 2: Хумсаа бэхжүүлэгч лакаар будна. Ингэснээр лак цэвэрхэн түрхэгдэж хумс гэмтэж унахаас сэргийлнэ.
Алхам 3: Одоо будах лакаа хумсныхаа үзүүр хэсэг рүү нь дусаана.
Алхам 4: Лакаа хумсны үзүүр хүртэл нь болгоомжтой будаж бага зэргийн зай үлдээнэ.
Алхам 5: Үүний дараагаар лакаа эсрэг чиглэл рүү буюу хумсныхаа төгсгөл хүртэл будна. Ингэснээр нарийн шугам үүсэх ёстой.
Алхам 6: Одоо буцаад хумсныхаа үзүүрээс зах хэсгээ будаж эхэлнэ.
Алхам 7: Хумсныхаа нэг талыг нилд нь будна.
Алхам 8: Алхам 6-г давтан нөгөө талын хэсгээ будна.
Алхам 9: Алхам 7-г давтан үлдсэн хэсгээ будна.
Алхам 10: Хэрэгцээтэй бол энэ үйлдлийг 2-3 удаа давтаж болно. Дараа нь лакаа тогтоохын тулд хатаадаг лак дээрээс нь давхарлан түрхэж болно.