m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.30 03:20
255
Майкл Жордан: Би дугаар эзэмшдэггүй

Гэртээ эргэн ирсэн ЛеБрон Жэймс багтаа 23 дугаартай тоглоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Харин энэ талаар сэтгүүлчид домогт Майкл Жорданаас асуухад тэрээр "Надад ямар нэгэн бодол байхгүй. Би дугаар эзэмшдэггүй" гэсэн хариулт өгчээ. Алдарт ЛеБрон Жэймс багаасаа Майкл Жорданыг шүтэн биширдэг байсан учраас NBA дахь замналаа 23 дугаартайгаар "Кливлэнд"-д эхэлж байсан юм. Гэхдээ тэрээр "Майами Хит" багт өөр дугаартай тоглохдоо "NBA-гийн тоглогчид 23 дугаарыг авахгүй байх хэрэгтэй гэж би бодож байна.  Би энэ уриалгыг эхлүүлж байна. Одоо би 23 дугаартай тоглохгүй учраас өөр хэн ч үүнийг авах хэрэггүй. Энэ бол Майкл Жорданы дугаар. Хэрвээ Майкл Жордан байгаагүй байсан бол өнөөдөр Коби Брайнт, Леброн Жэймс, Дуэйн Уэйд гэж байхгүй байх байсан" хэмээн ярьж байсан аж.

Майкл Жордан: Би дугаар эзэмшдэггүй