m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.30 08:35
3133
Шарсан хавирга

Та бүхэндээ мөн  хийхэд ажиллагаа багатай хоолны нэг болох шарсан хавирга хэрхэн хийх талаар бяцхан зөвлөмж хүргэж байна.

Орц: Хонины хавирга, чихэрлэг соус.

Амтлагч: Урт сонгино тал ширхэг, цагаан гаа100гр орчим, карри 30гр орчим,  нухсан сонгино, бага зэргийн цагаан вино, давс, элсэн чихэр өөрийн хүссэн хэмжээгээр.

Хийх арга:

  1. Хонины хавиргаа сайтар угаагаад амтлагчуудаа холиж хавирган дээрээ түрхэнэ. Хэрэв чихэрлэг соус байхгүй тохиолдолд сой соус дээр элсэн чихэр болон бага зэргийн гучу жан хийхэд болно.
  2. Амталсан хавиргаа битүү баглаад 1-2цаг байлгах эсвэл хөргөгчинд хийгээд хонуулвал амт нь бүр сайн орж өгнө.
  3. Амталсан хавиргаа мөнгөлөг цаасаар битүүмжлээд (урьдчилан шарах зуухаа 200градуст 15мин халаана) шарах зуухны 180градуст 40мин орчим шарна. Дараагаар гадна өнгийг шаргалтуулахын тулд мөнгөлөг цаасыг нээж 200градуст 10мин шарна. Ингэснээр шарсан хавирга бэлэн болно.

Төмөсний нухашны хачир бэлтгэх:

Орц:

2-3ш төмс,

1ш өндөг,

лаазалсан эрдэнэшиш,

нунтгалсан сонгино, 

цагаан перец,

бага зэрэг сүү.

Хийх аргачлал: Төмс болон өндөгөө хамт чанана. Төмсний хальсийг арилгалгүй чанана инэгснээр төмсөнд агуулагдах витаминууд алдагдахгүй. Чанасан төмснийхөө хальсийг цэвэрлэж угаагаад нухана. Дээр нь өндөгний цагааныг шоо хэлбэрт оруулж хэрчинэ. Өндөгнийн шарыг төмстэй хамт нухана. Ингээд дээр нь эрдэнэшиш болон амтлагчаа хийсэнээр хачир маань бэлэн болно.

Гэхдээ та бүхэн өөрийн дуртай хүссэн хачраа хийж идэж болно шүү дээ. Мах идэж байгаа болохоор аль болох ногооны зууш саладтай хамт идвэл илүү зохимжтой. За ингээд туршаад үзээрэй.