Булган аймгийн сумдаас Бүрэгхангай, Сайхан сумдад л уул уурхайн олборлолт хийдэг. Бүрэгхангай суманд одоогийн байдлаар нийт найман уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээрийн нэг болох н.Оюунбилэг захиралтай "Өрмөн Уул" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Урлаг соёлын талбай", "Спорт талбай"-г ашиглалтанд оруулж нутгийн иргэд болоод удирдлагуудад хүлээлгэн өгч байгаатай Аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан танилцлаа.