Ямар нэгэн шалтгаанаар бидний нүүрэн дээр сорви үүсдэг мохоо зүйлд урах, арьсан дээр гарсан батгаа буруу эдгээх гэх зэргээр сорви үүсдэг бол гэрийн нөхцөлд хялбар аргаар арилгах аргийг танилцуулж байна.
Улаан лооль
Маш сайн нөлөөтэй бөгөөд улаан лоолын шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна.
Нимбэгний шүүс
Арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ нимбэгний шүүс түрхэж байгаарай.
Өргөст хэмх
Өргөст хэмхний хандыг сорви мөн шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт 2-3 удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.
Мөнгөн эдлэл
Цэвэр мөнгөн эдлэлээр сайн үрж, арчиж байвал сорвийг бүдгэрүүлэх, үл мэдэг болгож өгдөг. Арьс гэмтсэний дараа сорви болж ирэхэд нь энэ аргыг хэрэглэдэг. Харин, хэрэв арьс нойтон байх үед арчвал сорвийг улам гүнзгийрүүлдэг.
Бананa жимс
Сорвийг арилгахад сайн нөлөөтэй. Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн л 5-10 минут байлгасны эцэст угаана.