2014 оны долдугаар сарын 29-ны өдөр Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хархорин” ХК-аас тус компанийн хувьцааны ханшийг сүүлийн хоёр жилд цөөн тоо ширхгээр зохиомлоор тогтмол өсч буй үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүссэн байна. Үүний дагуу холбогдох шалгалтыг эхлүүлээ. Шалгалтаар зохиомлоор үнэ ханшийн хэлбэлзэл үүсгэсэн нь тогтоогдвол дээрх хэлцлүүдийг дахин хянуулахаар Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлнэ.