Бөөр гэж юу вэ?
Бөөр нь атгасан гарын хэмжээтэй бүсэлхийн дээр, хавиргануудаар хамгаалагдсан байрладаг хос эрхтэн юм.
Бөөр ямар үүрэгтэй вэ?
Шээс ялгаруулах систем хэрхэн ажилладаг вэ?
Шээс ялгаруулах систем нь хос бөөр болон шээс дамжуулах суваг, давсаг, шээсний сүвээс тогтдог. Бөөр нь цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг, шээс дамжуулах суваг нь хорт бодисыг шээсээр бөөрнөөс давсаг руу тээвэрлэдэг эцэст нь шээс нь шээсний сүвээр дамжин биес гадагшилна.
Бөөрний чулуу гэж вэ?
Шээсээр зөөвөрлөгдсөн өчүүхэн жижиг хэсгүүд эсвэл талстуудын цугларлаас бөөрөн дотор үүссэн цул хатуу талстыг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуунууд нь элсний ширхэг шиг жижгээс эхлээд ширээний теннисний бөмбөг хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсч болно.
Бөөрний чулуу үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ?
Бөөрний чулууг үүсгэх хэд хэдэн хүчин зүйлс байдаг:
Бөөрний чулуужилтын үед илрэх шинж тэмдэг:
Бөөрний чулуужилтад хэн өртдөг вэ?
Бөөрний чулуужилтад эмэгтэйчүүдээс эрчүүд илүү их өртдөг бөгөөд 20-40 насныханд тохиолддог. Чулуу нь ихэвчлэн зуны хуурайшиилтай үед үүсдэг.
Бөөрний чулууг яаж оношлох вэ?
Бөөрний чулууг рентген туяа эсвэл сонограммаар, өнгөт тариа хийх болон хэт авианы эмнэлгийн нарийн шинжилгээгээр оношлоно.
Бөөрний чулууг яаж эмчлэх вэ?
Ихэнх жижиг чулуу нь өөрөө аяндаа өдрийн цагаар гадагшилж байдаг. Шингэн зүйл ихээр ууж, эмчийн зөвлөсөн хоолны тусгай хоолны дэглэмийг баримтлах нь нэмэртэй.
Жижиг чулуунууд нь өөрөө гадагшлаагүй тохиолдолд өндөр давтамжтай долгионы тусламжтайгаар элсний ширхэгийн хэмжээтэй болтол нь буталсны дараа шээсээр амархан гадагшилдаг. Том чулуунд голчлон мэс засал хийдэг.
Бөөрний чулуу дахин үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Бөөрний чулуужилтын тохиолдлуудын 50% нь дахьдаг. Та бөөрний нэгээс олон чулуутай бол цаашид дахин нэмэгдэх болно. Иймд урьдчилан сэргийлэх нь маш чухал юм. Хэрэв та эмчийн зөвлөгөөг дагавал ч чулуужилтаас урьдчилан сэргийлж чадна. Үүнд:
- Өдрийн турш цаг тутамд мөн шөнө боссон үедээ заавал ус ууж байх, багаар бодоход өдөрт 2 л ус ууна.
- Их тунгаар витамин С уухаас зайлсхийх, кальцийн агууламж хүчил саармагжуулагчийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
- Хэрэв кальцийн чулуутай бол цай, шоколад, кофе, самар, бууцай зэргийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.
- Хүнсний ногоо, жимс, үр тариаг байнга хэрэглэх.