АНУ-ын Хавай мужид дэлхийн хамгийн том дуран баригдаж эхэлжээ. Энэхүү дуранг арлын хамгийн өндөр цэг болох Мауна Кеа сөнөсөн галт уулын дээр барих гэнэ. Уг галт уул нь далайн түвшнээс дээш 4000 метрт байдаг аж. Энэхүү төсөлд АНУ, Япон, Хятад, Канад, Энэтхэг зэрэг орнууд хамтарч байгаа гэнэ.
Аварга дурангийн нийт өндөр 30 метр, 70 сантиметрийн урттай 500 гаруй тольтой байх бөгөөд 375 сая доллараар бүтээн байгуулалтыг хийх тооцоо гарчээ. Ашиглалтад орсных нь дараа одон орон судлаачид шинэ, хуучин бүхий л гариг оддыг судлах боломжтой болох ба 13 тэрбум гэрлийн жил зайд ажиглалт хийх боломжтой болох гэнэ. Дуран 2021 он хүртэл баригдах төлөвтэй байна.
Г.Төгөлдөр