m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.31 08:10
451
Жингээ хасахыг хүссэн бүсгүйчүүд усан үзэм идээрэй

Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой. Үзэмний шүүс калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калиа алдаж, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядардаг. Ийм үед үзэмний шүүс уухад зүгээр. Үзэм нь калиас гадна тэжээллэг бодис, витамин их агуулдаг. Хатаасан усан үзэм буюу үзэм кали их хэмжээгээр агуулдаг байна. Эхлээд усаа буцалгаж, дараа нь үзмээ хийж, хандалж уувал сайн юм байна. Зарим хүн үзмээ устайгаа хамт буцалгаж хандладаг нь буруу аж.



Үргэлж үзэмний шүүс ууж болохгүйг эмч нар анхааруулж байна. Усан үзмийн байгалийн идэвхтэй нэгдлүүд бие махбодийг сэргээдэг бол ресвератрол нэгдэл хүний адипонектин уургийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг ажээ. Үзэмний найрлага дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг, цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад юм уу томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог.
Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх гэнэ. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж. Усан үзэм нь жингээ хасахад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай юм байна.