m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 12:36
852
"Нэр хугарахаар яс хугар" гэдэгсэн

Солонгост зургаан жил ажиллаад мөнгө хураагаагүй тул хулгай хийсэн гэжээ

Тэгү хотын цагдаагийн газраас, тус хотын оршин суугчдын 12 ширхэг мотоцикль, 26 ширхэг унадаг дугуйг хулгайлсан хэрэгт холбогдуулан Монгол улсын иргэн П-г (40) саатуулаад байгаа билээ. Тэрбээр 2004 онд зургаан жил ажиллах  гэрээний визтэйгээр БНСУ-д ирсэн бөгөөд 2010 онд гэрээний хугацаа дуусахад, буцалгүйгээр тус улсад хууль бусаар үлдсэн байна. П нь зургаан жил ажиллахдаа мөнгө хурааж чадаагүй тул  монголд өвчтэй байгаа ээж, эхнэр хоёроо тэжээх мөнгөө олохоор хараар ажиллаж үлдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд монгол руу контейнер ачуулдаг ачаа тээврийн нэгэн  компанид ажиллаж байсан аж.  Тэрбээр Христийн нэгэн сүмд явж байхдаа нутаг нэгт залуутай хоёр залуутай танилцан, улмаар хамтран хулгай хийж эхэлсэн ба  хулгайлсан мотоцикль, дугуйгаа ачаа ачдаг контейнертээ авчран задалж боон Монгол руу явуулдаг байсан гэнэ. Тэдний явуулсан барааг танилууд  нь энд ирэхээр нь дахин угсарч цааш худалдан ашиг олдог байжээ.

Тэднийг Солонгос улсад дахин ирсэн даруй саатуулах тушаал гаргалаа.

   Түүнтэй хамтран хулгай хийдэг байсан залуугийн нэг нь өнгөрсөн долоон сарын 04-ны өдөр согтуугаар машин жолоодож байгаад баригдан албадан буцаагдсан бол нөгөөх нь гэрээний хугацаагаа дуусган эх орондоо буцсан байна. Эдгээр залуус нь нийтдээ 13 удаагийн үйлдлээр 44 сая 700 мянган воноор үнэлэгдэх мотоцикль, унадаг дугуйг хулгайлан, таван удаагийн үйлдлээр монгол руу илгээсэн гэмт хэрэг үйлдээд байгаа юм. Тэгү хотын цагдаагийн газраас нутагтаа буцсан хоёр залууд эрүүгийн хэрэг үүсгэн , тэднийг Солонгос улсад дахин ирсэн даруй саатуулах тушаал гаргажээ. Одоогоор нутаг буцсан байгаа хоёр монгол залуугийн нэр, амьдарч байсан газар болон Солонгос улсад хийж байсан ажил, очиж байсан газар зэргийг тодорхой болгосон байгаа юм байна.

   "Хулгайн гэмт хэрэг үйлдэн түүнийгээ эх орон руугаа илгээн зарж борлуулдаг гэмт хэргийг Монгол улсын иргэд ихээхэн үйлдэж байгаа бөгөөд ийм хэргийг таслан зогсоох арга хэмжээг эрчимтэй авах болно" гэж Тэгү хотын цагдаагийн газраас албан ёсоор мэдэгджээ.

Нэр хугарахаар яс хугар гэдэгсэн