Манай Монгол орны шувууд нь гадаадын олон орны жуулчдын анхаарлыг татдаг бөгөөд шувуу ажиглах аялал нь байгалийн янз бүрийн бүслүүрүүдэд явагддаг.Монгол орны нийт нутгаар гадаадын олон судлаачид, ажиглагчид шувуу ажиглах аялал хийдэг. Тэд Монголын говь нутагт хамгийн олон зүйл шувуудыг харах боломжтой гэж дүгнэж байна. Тухайлбал, хангайн бүсийн “Өгий нуур”-т 140 орчим зүйлийн шувуудыг харах боломжтой бол Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” ууланд 240 гаруй зүйл шувуудыг харж ажиглах боломжтой байдгаараа онцлог. Аяллын явцад GРRS болон шувууны дуу бичсэн магнитифон, дуран, шувуу дуудах багаж зэрэг зүйлүүд хэрэг болно. Ерөнхийдөө тавдугаар сарын 25-наас долдугаар сарын нэгний хооронд шувуу ажиглахаар жуулчид ирдэг. Шувууд хавар хамгийн гоё өнгө зүстэй байдгаас гадна тэдний үржил явагддаг үе учраас эр эм шувууд хамтдаа тааралдах нь элбэг байдаг байна. Тийм учраас жуулчид энэ үед шувуу ажиглах аялалд гардаг гэнэ. Монгол оронд маш олон шувууд ирж үрждэг онцлогтой. Түүнчлэн жуулчид Монголын говьд хамгийн олон ховор шувуудыг харж чадах хэмээн говийг зорьдог байна.