Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шалгалаа. Ихээхэн хэл ам араасаа дагуулдаг салбар хэрхэн зохион байгуулттай ажиллаж байгаад хяналт тавьж дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай танилцсан юм.
Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, урьдчилан сэргийлэх чиглэлээр 163 байгууллагад албан мэдэгдэл өгч ажилласан байна.
Нийт 179 газрыг шалган, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, урьдчилан сэргийлэх чиглэлээр 163 байгууллагад албан мэдэгдэл өгч ажилласан байна.