m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.04 04:25
237
Батсүмбэр, Баянчандмань, Баяндэлгэр сум иргэдийн оролцоог хангах талаар хангалтгүй ажилласан байна

Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Баяндэлгэр сумдад Төсвийн тухай хуулийн 63-р зүйлийн хэрэгжилтэнд Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Төв аймаг дахь салбараас мониторинг хийжээ. Шалгалтын үр дүнгээр дээрх суманд орон нутгийн төсөвт иргэд, олон нийтийн оролцоог хангах талаар Төсвийн тухай хуулийн 63-р зүйлийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. 

-Иргэдийн саналыг асуулгын хуудсаар насанд хүрсэн иргэн бүрээс авахгүйгээр, багийн иргэдийн Нийтийн Хурал дээр бүлгийн ярилцлагаар болон цахим хэлбэрээр авах  явдлаар хязгаарлах тохиолдол байгаа учраас олон нийтийн нээлттэй санал асуулга иргэдийг бүрэн хамрахгүй байна. 

Батсүмбэр, Баянчандмань, Баяндэлгэр сумдад Төсвийн тухай хуулийн 63-р зүйлийн хэрэгжилтэнд Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Төв аймаг дахь салбараас мониторинг хийжээ.

-Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлж болох төслүүд, өмнөх жилүүдэд хэрэгжсэн хөрөнгө оруулалт, асуулгын хуудсаар иргэдээс өгсөн саналын урьдчилсан жагсаалт зэрэг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг багийн Иргэдийн Нийтийн хурлын өмнө иргэдэд гүйцэд, журамд заасан хугацаанд өгөхгүй, мөн хурлын үеэр бүрэн хэлэлцэхгүй байгаагийн улмаас орон нутгийн төсвөөр хэрэгжих ажлуудыг эрэмбэлэн сонгох явцад иргэд үр дүнтэй оролцож, мэдээлэлд суурилсан сонголт хийх боломж нь хязгаарлагдмал байна. 

-Сумын Засаг дарга журамд заасны дагуу сумын хөгжлийн бодлоготой уялдсан төслийн саналыг бэлтгэж, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа учраас орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр иргэдийн санал болгож буй төсөл, хөтөлбөрүүд нь тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдахгүй байх явдал гарч байна.

олон нийтийн нээлттэй санал асуулга иргэдийг бүрэн хамрахгүй байна. 

2. Мониторингийн зөвлөмж: Орон нутгийн төсөвт иргэд, олон нийтийн оролцоог сайжруулахад чиглэсэн дараахь зөвлөмж гаргаж байна: 

1. Сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон багийн Засаг дарга нар Төсвийн тухай хууль болон Орон нутгийн төсөв боловсруулах журамд төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангах талаар тусгасан зүйл, заалтыг судалж, хэрэгжүүлэх   

2. Багийн Засаг дарга нар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар олон нийтийн нээлттэй санал асуулга явуулахдаа иргэдийн бүрэн хамруулж байх. Энэ хүрээнд асуулгын хуудсаар багийн айл өрх бүрээс саналыг нь авч байх

3.Орон нутгийн хөгжлийн сан гэж юу болох, тус сангаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар иргэд саналаа ямар аргаар өгч болох болон саналаа өгөхөд нь шаардлагатай мэдээллийг (өмнөх жилүүдэд хэрэгжсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн мэдээлэл, тухайн суманд хуваарилагдах хөрөнгийн урьдчилсан тооцоо, орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэхийг хориглосон хөтөлбөр, төслийн мэдээлэл г.м) санал асуулга явуулахаас өмнө иргэдэд энгийн, ойлгомжтой байдлаар хүргэж байх

сумын хөгжлийн бодлоготой уялдсан төслийн саналыг бэлтгэж, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа

4. Нээлттэй санал асуулгын явцад болон багийн иргэдийн Нийтийн Хурал дээр гарсан саналыг хэлэлцэж, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгох зорилготой багийн иргэдийн Нийтийн Хурлын бэлтгэл ажил, хуралдааны зохион байгуулалтыг сайжуруулах. Энэ хүрээнд хурлын зар, холбогдох мэдээллийг иргэдэд хүртээмжтэй байдлаар түгээх болон иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдыг идэвхжүүлэх, иргэдийн үр дүнтэй оролцоог хангах шинэлэг аргуудыг нэвтрүүлэх     

5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр баталсан хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрүүд, мөн өмнөх жилийн санхүүжилтээр хэрэгжсэн ажлын үр дүнгийн талаар сумын Засаг даргын Тамгын газраас иргэдэд цаг тухайд нь мэдээлэж, иргэдэд хяналт тавих боломж олгох.