m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.05 00:50
111
Монголбанк бодлогын хүүг нэмж, 12 хувьд хүргэлээ

‘Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэж байгаагаа зарлалаа. Инфляцийн өсөлт, ханшийн савалгааг тогтворжуулахын тулд төв банкнаас ийнхүү төсөв мөнгөний бодлогоо чангатгаж, ингэснээр эдийн засгийн хүндрэлийг саармагжуулна гэж үзэж байгаа юм байна. Гадаад валютын нөөц буурах болсон, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдах хандалга сүүлийн хоёр жилийн турш үргэжилсэн, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зардал буурахгүй байгаагаас үүдэлтэйгээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, инфляцийн дарамтыг зөөлрүүлэх, дунд болон урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийг учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс ийнхүү бодлогын хүүг өсгөснөө Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэвлэлийн бага хурлын үеэр тайбарлалаа.