“Өмнөговь аймгийн аварга адуучин” тэмцээн өчигдөр Булган сумын Дал багийн нутаг “Нүцгэн”-д боллоо. Уг "Адуучин" тэмцээнийг уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал булгиулах зэрэг төрлүүдээр зохион байгуулж шилдгээ шалгаруулсан байна. Энэ жилийн тэмцээний аваргаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын Б.Ууганбаяр шалгарч энэ сарын 22-23-нд болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон аж.
Тэмцээний хоёрдугаар байранд Булган сумын оролцогч Д.Бундхорол, гуравдугаар байранд Манлай сумын оролцогч Б.Түмэнбаяр нар шалгарсан байна.