МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг эх орондоо эргэн ирэх гэж байгаа талаар мэдээлэл олонд хүрч эхэлсэн боловч төд удалгүй эмчлэгч эмчийн өгсөн зөвлөгөөний дагуу ирэх хугацаа нь хойшлогдлоо гэж намын нөхдийнх нь зүгээс мэдэгдэж эхэлсэн нь тодорхой учир шалтгаантай байсан бололтой.
Бусдад их хэмжээний хохирол учруулсан тухай гомдол гаргасныг үндэслэн МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2011.12.01-ний өдөр “Империал Гоулд” ХХК-ний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ хоёр давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцон улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500.000 доллар гэж тусган үлдэгдэл нэг сая доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн “Г”-д онц их хэмжээний хохирол учруулжээ.
Мөн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн “Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1.2 тэрбум төгрөгийг тус тус залилан авсан хэрэгт шалгаж эхэлсэн учир ийн ирэх нь хойшлогдсон юм байна. Бусдад их хэмжээний хохирол учруулсан тухай гомдол гаргасныг үндэслэн МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.