Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт татсан талаар бид дөнгөж сая мэдээлсэн. Иргэн “Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд 1.2 тэрбум төгрөг авсан аж. Энэ хэрэгт Н.Энхбаяр, түүний төрсөн дүү Н.Энхтуяа, Д.Цэнгэл, Б.Хуяг нарыг хэрэгт татлаа.
Н.Энхбаярын "Цагаан ордон"-ыг битүүмжилсэн байна.
Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэсэн бөгөөд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байна.Хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр МАХН-ын байрлаж байгаа “Эскон” ХХК-ийн эзэмшлийн хоёр давхар байр буюу Н.Энхбаярын "Цагаан ордон"-ыг битүүмжилсэн байна.Тус байранд түрээсээр олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг учир гаднах хаалгыг нь шууд битүүмжилж болохгүй байгаагэнэ. Тиймээс намын үйл ажиллагаа явуулж буй өрөөнүүдийг хэсэгчлэн битүүмжилсэн аж.