m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.07 03:47
69
Хөшөөтийн нүүрсийг Хятадын компани олборлоно

Хятадын “Shin Jian Lu Di Van” компани гурван жилийн хугацаатайгаар 141 сая тонн нүүрсний нөөцтэй Хөшөөтийн ордын нүүрсийг гурван жилийн хугацаатайгаар олборлох, ачих, тээвэрлэх үйлчилгээг хариуцахаар болжээ. Тус компани нь Хөшөөтийн ордын лиценз эзэмшигч Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” хувьцаат компанитай гэрээ байгуулсан байна.

Түүнчлэн экспортын нүүрсний олборлолтоо энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд “Мо Эн Ко” ХК нь жилд хоёр сая хүртлэх тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг Ховдын Дарви суманд, нүүрс угаах үйлдвэрийг Шинжаанд байгуулаад байгаа юм.