m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.08 02:37
3171
Х.Дуламсүрэн: "Аавын үр минь" шүлэг

Хүү минь чамайг төрөхөд аав нь өөрийгөө харах шиг л болсон

Хамар, хацар, чих, нүд, чинь яг л би
Сэтгэл минь хөөрч нисэн дүүлмээр болж ,баярласандаа нулимс дотогшоо цутгаж байсан..
Сэмхэн чамайг удаан ширтсэн, хөөрхөн хөл чинь минийх шиг хэлбэртэй тэгээд жижигхэн булбарай, арьс чинь минийх шиг шардуу гэхдээ зөөлхөн...
Чи яг л миний мэдэх тэр жаахан ертөнц мөн байв

Ээжид чинь хэчнээн их баярлав аа,..Энэ хорвоод би хамгийн жаргалтай эцэг хүн болсон
Зүрх урьдахаасаа ч илүү хүчтэй цохилж, хана хэрэм мэт улам бат бөх болох шиг санагдсан
Хайр уясан бүүр урсан чам дээр асгарсан,..Чиний төлөө би мандахад, бадрахад, тэмцэхэд бэлэн гэдгээ мэдэрсэн
..
Үнэг хайчлан дэрэн дээр чинь өлгөхдөө зоригоо чамд өвлүүлсэн
Өөдөсхөн үр минь, үлгэр хүүрнэн ярихдаа чамд ухаан нэмсэн
Чихэнд нэрийг чинь шивгэнэхдээ чинийх гэдгээ мэдэрсэн
Үртэй хүн гэж би зүрхэн дотроо хашхирч, үеийнхэндээ онгирч чамаар гангарсан
Өнө мөнхөд өөдөө зүтгэсэн уул байж, чиний төлөө ургана гэдгээ би амласан
..
Хүү минь... алхаа гишгээ, алдаа оноо, амьдралыг залгаж үлдэх амь минь...
Хүсэл хяслын заагт миний нэрээр овоглож, хүрэх өндрийн ирмэгт миний цусаар буцлах
Бяцхан нар минь..

Үглэн шулганах, уурлан тунирхах, сахилгагүйтэн гүйх чинь хүртэл эгдүү хүрэм хайр татам юм
Үргэлж хүзүүнд минь тэгнээстэй үүрдийн ганц шагнал минь
Өдөр шөнөгүй бодолд зүүгдээстэй, өрцнөөс үл салах жижигхэн амь минь
Өвдөх, үхэх эрх одоо надад үгүй, үр чинийхээ хажууд тэнгэр шиг цэлмэж, нар шиг мандах болно...
Сар шиг дүнхийж, тал шиг налайж, морь шиг зүтгэх ёстой,... аав нь

Явах нь,... инээх нь ,..онгирох нь яг л над шиг үр минь
Чамаас би өөрийгөө олж харах юм тэгээд нисмээр, дүүлмээр, уйлмаар дуулмаар болох юм уясам сайхан юм аа...