
Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд дарга Т.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Учир нь Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарыг Л.Гансүхтэй уулзах үеэр тухайн үйл явдлыг тэрбээр АТГ-т мэдээлж, АТГ энэ дагуу очиж бичлэг хийсэн байж магадгүй аж. Түүнийг ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, төрийн нууц задруулсан гэж үзэж албан тушаалаас нь буулгажээ.
Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд дарга Т.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Хорих ангийн дарга болон дэд дарга нарыг ажлаас нь халах, солих эрх ШШГЕГ-ын даргад байдаг. Энэ дагуу ШШГЕГ-ын дарга С.Баяндалай тушаал гаргаж Төв аймгийн Урьдчилан хорих төвийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Харин түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ч дэмжсэн аж.
