m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.08 02:59
101
Автобустай сургалт зохион байгууллаа

“Ажилтан та –Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхтэй” Автобустай сургалтыг энэ сарын 7-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Цэцэгбадам, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Сарантуяа Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Саналбаяр нар хийлээ. Сургалтанд ХУД-ийн нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй “Батгүрэн” ХХК, “НОБЭ” ХХК, “Хаг Ерөө” ХХК, “Өсөхмөнхгранд” ХХК, “Монолит Талст” ХХК, “Делта эвристь” ХХК, “Бүти” ХХК, “ECC” ХХК, “Делта менежмент” ХХК -ийн нийт 149 ажилтануудад “Хөдөлмөрийн тухай” хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд ажилтан хэрхэн оролцох, Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хэрхэн хангагдах эрх, үүрэг Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, осол эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүйн улмаас барилыг салбарт гарсан ослын талаар мэдээлэл хийлээ.