Хүний гадаад төрх тухайн хүний тухай бүгдийг өгүүлдэг төдийгүй бусад хүмүүст үг яриа, үйл хөдлөлөөс илүү хамгийн ихээр сэтгэгдэл төрүүлдэг болохыг бид олон судалгаанаас харж, мэдэж болно. Тиймээс хэрвээ та оффис эмэгтэй бол, ажилдаа амжилт гаргаж, бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байгаа бол хамтран ажиллагсад, харилцагчид тэгээд мэдээж өөрийгөө хүндэтгэн гадаад төрхөндөө анхаархыг зөвлөж байна.
Дараах хувцаснуудыг оффист аль болох өмсөхгүй байхыг хичээ!
Пүүз, бэлтгэлийн зориулалттай бүх төрлийн хувцас
Зуны улавч
Дотуур хувцас нь гэрэлтддэг цамц, өмд
Хэт бариу платье
Иртүүзэн өмд
UGG
Хэт нүцгэн хувцаснууд
Томоос том бичигтэй подвалк
Томдсон эсвэл торон трико
Цасны хувцас
Малгай
Эдгээр хувцаснууд нь бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх, таныг мэргэжлийн бус, бусдыг болон өөрийгөө хүндэтгэдэггүй, эв хавгүй нэгэн мэтээр харагдуулдаг. Зөвхөн хувцаслалтаас гадна таны хувийн ариун цэвэр, нүүр будалт, чимэг зүүлтний зохицол хүртэл үүнд бас их чухал үүрэгтэй.
Нүүрээ хэт их будах, эсвэл огт будахгүй байх
Ээмэг зүүлт огт зүүхгүй байх, эсвэл зохицолдоогүй олон янзыг зүүх, алтлаг болон мөнгөлөг металлуудыг холих
Хэт олон өнгийн хувцас өмсөх
Өөрөөсөө эвгүй үнэр үнэртүүлэх, эсвэл хэт их үнэртэй ус түрхэх
Тослогдсон болон бохир үстэй байх гэх мэт
Эдгээр хайхрамжгүй болон мэдрэмжгүй үйлдлүүд нь бусад хүмүүсийн таныг үнэлэх үнэлэмжийг хэд дахин бууруулж, таныг үл хүндэтгэх, үл ойшоох хандлагыг бий болгож байдаг.Харин эсрэгээр өөрт тань тохирсон оффисын дэгжин хувцаслалт нь таныг илүү үнэтэй, өөртөө итгэлтэй, чадварлаг, итгэл даахуйц, ирээдүйтэй ажилтан болгож харагдуулахад туслах болно. Тиймээс өнөөдрөөс эхлээд үзэсгэлэнтэй оффис эмэгтэй болж, хамтран ажиллагсаддаа болон өөртөө эерэг сэтгэгдэлийг төрүүлэн, ажилдаа амжилт гаргаарай