Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, менежментийн “Real Properties Ulaanbaatar” компаниас энэ оны “Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 2014 оны хагас жилийн тойм”-ыг гаргасан байна.
Судалгаанд хуучин орон сууцны 477 барилга, төслийн 155 барилга, оффисын 35 барилга болон 20 хаусын ханшийн мэдээг байршил, хийц, агаарын бохирдол, барилгын давхар, зэрэглэл, ашиглалтанд орсон он, өрөөний тоо, өрөөний хэмжээ зэргээр ангилан гаргасан байна.
Сүхбаатар дүүрэгт орон сууц нэг метр2 нь 2,926 мянган төгрөгийн дундаж үнэтэй байна.
Хуучин орон сууцыг энэ оны 1-6 сарын дундаж үнийг харьцуулан харвал хоёр болон гурван өрөө байрны үнэ ерөнхийдөө өсөх хандлагатай харин нэг өрөө байрны үнэ бага зэрэг буух хандлага ажиглагдаж байна хэмээн судалгаанд дурьджээ.
Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд хамгийн өндөр үнэтэй дүүргээр нийслэлийн Сүхбаатар дүүрэг зургадугаар сарын байдлаар нэг метр2 нь 2,926 мянган төгрөгийн дундаж үнэтэй, Хан-уул дүүрэг 2,738 мянган төгрөгийн дундаж үнэтэй, Баянзүрх дүүрэг 2,300 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ хоёр саяас доош үнэлгээтэй гарлаа.