Төрийн өмчийн зарим байрыг дуудлага худалдаагаар худалдаалж эхлээд байгааг бид өмнө нь мэдээлж байсан.
Тагнуулын ерөнхий газрын байрыг дуудлага худалдаанд оруулна
Дуудлага худалдаанд орох байгууллагуудын дунд Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор багтаад байгаа боловч эхний хэдэн удаагийн дуудлага худалдаа амжилтгүй болсон байна.
Тиймээс дуудлага худалдааны товыг дахин зарлажээ. Өнгөрсөн хугацаанд таван удаагийн дуудлага худалдааны товыг зарлаад байсан ч оролцогчид саналаа ирүүлээгүйн улмаас өнөөг хүртэл хойшилсоор байгаа аж. Тэгвэл ээлжит дуудлага худалдааг энэ сарын 21-нд хийхээр зарлажээ.