m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.10 14:27
70
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.305 тэрбум төгрөгт хүрчээ

Сангийн яамны гаргасан мэдээллээр Монгол Улсын нэгдсэн төсвийн энэ оны долдугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88 хувь, нийт зарлага 72.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Харин төсвийн нийт тэнцэл 160.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч төлөвлөсөн дүнгээс 845.1 тэрбум төгрөгөөр бага гарсан байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.305 тэрбум төгрөгт хүрчээ

Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого нь өнгөрсөн сарын гүйцэтгэлээр 3.305.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 12.0 хувиар буюу 450.0 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн бөгөөд энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар буюу 265.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн нэгдсэн орлого нь татварын орлогоор 85.2 хувь, татварын бус орлогоор 14.8 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна.