m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.10 15:27
198
Албан тушаалаа ашиглан хувийн бизнесээ өргөтгөсөн гэх үндэслэлээр С.Баясгаланг АТГ шалгаж байна

Хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу өгсөн бөгөөд албан тушаалаа ашиглан хууль бус ажил хийсэн гэдэг үндэслэлээр Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.Баясгаланг АТГ шалгаад эхэлжээ. С.Баясгалан нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Монхангай групп” ХХК-ийн 1.85 хувь буюу 194.625.000 төгрөгийн хэмжээний хөрөнгө эзэмшиж байгааг, “Монхангай хөгжил” хоршооны таван хувь, эхнэр Т.Болорцэцэгийн нэр дээр үүсгэн байгуулсан “ТМРМ” ХХК болон “Эрмүүнхангай” ХХК, “Монхангай трейд” ХХК, “Дархан цааз” ХХК-ийн захирлаар ажиллаж, тус компаниудын хөрөнгийг 100 хувь эзэмшиж байснаа мэдүүлээгүй байна.

С.Баясгалан нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Монхангай групп” ХХК-ийн 1.85 хувь буюу 194.625.000 төгрөгийн хэмжээний хөрөнгө эзэмшиж байгааг, “Монхангай хөгжил” хоршооны таван хувь, эхнэр Т.Болорцэцэгийн нэр дээр үүсгэн байгуулсан “ТМРМ” ХХК болон “Эрмүүнхангай” ХХК, “Монхангай трейд” ХХК, “Дархан цааз” ХХК-ийн захирлаар ажиллаж, тус компаниудын хөрөнгийг 100 хувь эзэмшиж байснаа мэдүүлээгүй байна.

Мөн гэр бүлийн гишүүдийн орлогыг дутуу мэдүүлж, “Голомт” банкнаас зээлсэн 47.900.000 төгрөгийн өр, Хан-Уул дүүрэгт байрлах гурван өрөө орон сууц болон эхнэр Т.Болорцэцэгийн нэр дээрх “Тоёота Ланд крузер 100” маркийн суудлын автомашиныг мэдүүлээгүй байсан нь баримтаар тогтоогдсон байна. Энэ нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйл заалтыг зөрчиж байгаа аж.

Иргэдээс ирсэн гомдолын дагуу АТГ-аас С.Баясгаланг шалгахад тэрбээр өөрийн  эзэмшдэг болон хувь эзэмшдэг компаниудынхаа нэр дээр гадаадаас маш олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Замын-Үүд боомтоор нэвтэрүүлсэн болох нь тогтоогджээ.  

Тодруулбал зөвхөн “Монхангай групп” ХХК-ийн охин компани “Сонгинохангай” ХХК нь 2013 оны наймдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд  нийт 93 удаагийн мэдүүлгээр 722 төрлийн бараа, бүтээгдэхүүн импортоор оруулж ирсэн байдаг. Эдгээрт тус боомтын мэргэжлийн хяналтын алба хаагчид хяналт тавьдаг ч нэр төдий зүйл болдог тухай АТГ-т удаа дараа гомдол ирсэн гэдгийг албаны эх сурвалж онцолж байна. “Монхангай групп” нь “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг юм.