m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.11 01:31
84
Төвдөд жуулчны автобус осолджээ

Төвдөд жуулчны автобус осолдож 44 хүн нас барж, 11 хүн гэмтсэн байна. Автобус 50 гаруй зорчигчтой явж байсан бөгөөд хурдны зам дээр осолдсон байсан гэнэ. Тиймээс тус автобусыг эзэмшдэг компанийн эздийг баривчилжээ. Уг осол Төвдийн нийслэл Лхас хотоос 60 гаруй км-т Ньемо хэмээх нутагт болсон байна. Автобусанд ихэвчлэн БНХАУ-ын зүүн хэсгээр нутагладаг иргэд байжээ. БНХАУ-ын харьяа Төвдийн өөртөө засах орон нь байгалийн сайхан тогтоцтой, жуулчид ихээр ирдэг газар байдаг. Өнгөрсөн жил БНХАУ-ын 12.9 сая жуулчин Төвдөд жуулчлан ирсэн нь нийт жуулчдын 22 хувь гэнэ.

Г.Төгөлдөр