m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.12 00:38
38
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.15 хувьд хадгалах шийдвэр гаргалаа

Европын Төв банк бодлогын хүүгээ өөрчлөлгүй 0.15 хувьд хадгалах шийдвэр гаргасан байна. Энэ үеэр Европын Төв банкны тэргүүн Марио Драги “Украйнд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Европын эдийн засгийн сэргэлтэд эрсдэл учирч байгаа” гэдгийг онцоллоо. Мөн геополитикийн хурцадмал байдлаас гадна, хөгжиж буй зах зээлийн өсөлт, олон улсын санхүүгийн зах зээл дэх өөрчлөлтүүд зэрэг нь Евро бүсийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулжээ.Түүнчлэн дунд хугацаанд инфляцийн түвшинг нэмэгдүүлж дефляцитай тэмцэх бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ дурдсан байна. Үүнээс өмнө Марио Драги Евро бүсийн инфляцид нөлөөлөхүйц гадаад хүчин зүйлээс хамааран зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлж, мөнгөний зөөлөн бодлогоо тэлэхэд хүрч болзошгүй гэж мэдэгдэж байсан юм. Харин ОХУ Европоос нийлүүлдэг хүнсний бүтээгдэхүүний импортдоо хязгаарлалт тогтоосноор тус бүсийн хүнсний бүтээгдэхүүний үнэ суларч, дефляци өсөх төлөвтэй байгааг шинжээчид онцоллоо.Үүнээс гадна пүрэв гарагт Английн Төв банк бодлогын хүүгээ өөрчлөлгүй 0.5 хувьд хадгалахаар болсноо мэдэгдсэн байна.