Nргэдийг төөрөгдүүлсэн ижил төстэй, сав, баглаа, шошго нь зөрчилтэй эмийг зах зээлээс эргүүлэн татахыг санууллаа
Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдэлд дөрвөн хоногтойгоос гурван сар хүртэлх 16 хүүхэд хэвтлээ гэсэн дуудлага Нийслэлийн цагдаагаас Нийслэлийн МХГ-т энэ сарын 10-нд ирсэн. Иймээс МХЕГ-ын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг тухайн үед эмнэлэгт очиж, хүүхэд нэг бүрийн биеийн байдлыг үзэж танилцсан байна. Тухайн Ажлын хэсэг иргэдийг төөрөгдүүлсэн ижил төстэй, сав, баглаа, боодол, шошго нь зөрчилтэй эмийг зах зээлээс эргүүлэн татаж болно гэсэн хуулийн заалтын дагуу эмийг эргүүлэн татах чиглэлийг аймаг, нийслэлийн МХГ-т сануулжээ. Нийт 1270 эмийн сан, 200 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 34 эмийн санд үйлдвэрлэсэн болон худалдан борлуулж байгаа эмийнхээ стандартыг хангуулах үүрэг өгчээ. Түүнчлэн бүхий л эмийн санг мэргэжлийн хяналтын байцаагчид Ажлын хэсэг гарган шалгаад эхэлжээ.