
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр "Тайгам Алтай" компанийн нэхэмжлэлтэй ШӨХТГ-т холбогдох хэргийг өнгөрсөн баасан гаригт шүүжээ. "Тайгам Алтай" компанийг орон сууцны талбай дутааж хэрэглэгчдийг хохироосон хэмээн ШӨХТГ-аас өнгөрсөн онд торгууль ногдуулж, хохирлоо барагдуулахыг үүрэгдсэн юм. Гэвч тус компаниас орон сууцны талбайн стандарт хууль бус төдийгүй ШӨХТГ-ын торгуулийг төлөх үндэслэлгүй хэмээн шүүхэд хандаад байсан. Тэгвэл шүүгчид тэдний гомдлыг хүчингүй болгож, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиар шийдэх асуудал гэж үзжээ.
"Тайгам Алтай”-гийн нэхэмжлэлийг хүчингүй болгожээ
"Тайгам Алтай" ХХК нь 47 иргэнд 166 метр квадратыг дутуу тооцон өгч 227 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон юм.
