Гурил – тал аяга,
Үрж бэлдсэн нимбэгний хальс- цайны халбага,
Өндөг – нэг ширхэг, ус хоёр хоолны халбага, давс, перец өөрөө тохируулна.
Талхны зөөлөн үйрмэг – 2 бүтэн тал аяга,
цөцгийн тос-2 х/х, наранцэцгийн тос -2 х/х,
Яснаас нь салгасан цагаан загасны мах – 4 хэсэг
Бэлтгэх дараалал:
1. Гурил үрж бэлдсэн нимбэгний хальс, давс перецээ тохируулан саванд хийнэ.
2. Ус, өндөг хоёроо зөөлөн хутгаж холино.
З. Загасны махаа амталсан гурилд өнхрүүлж өгнө.
4. Өндөгний холимогоо норгож, талхны үйрмэгт өнхрүүлнэ.
5. Хайруулын тавагг цөцгийн болон наранцэцгийн тосоо хийж халаана.
6. Загасаа хайруулын тавагт хийн тал бүрийг нь 5 минут орчим зөөлөн шарна.
7. Шарсан загасаа нимбэгээр чимэглээрэй.