m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 07:24
115
Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Манай орны нийт газар нутгийн 28 хувь нь цастай ба урин дулаан цаг ирж буйтай уялдан голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлж голын гулдрилд нийлж, мөсөн дээгүүр их хэмжээний ус гүйх , цөнгийн хахаа үүсч усны урсгал шахагдсан зэргээс шалтгаалан Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Алтай нуруунаас усжих Буянт гол Ховд орчимд үерийн түвшинг 10-20 см давсан байдалтай байна. Хангай нурууны өврийн голууд болон Хархираа, Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Хариг голын саваар цаг агаар огцом дулаарвал хаврын шар усны үер болох нөхцөл бүрдэнэ. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тулмөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.