Хотын соёлыг олон төрлийн нийгмийн бүлгүүд бүрдүүлдэг бол тэдний нэг хэсэг нь залуусын экстрим спорт байдаг. Энэ нь зөвхөн сонирхол, цагийг зугаатай өнгөрөөх биш харин өөрийн дотоод ертөнцөө илэрхийлж, мэдэрч болох хамгийн хүчтэй тэсрэлтийг өөртөө агуулдаг спортын төрөл зүйл юм.
“Extreme Game” нь дэлхийн томоохон хотуудад тогтмол зохион байгуулагддаг.
Тиймээс бид Улаанбаатар хотын залуучууддаа “X Games Mongolia” тэмцээнийг танилцуулж байна. “Extreme Game” нь дэлхийн томоохон хотуудад тогтмол зохион байгуулагддаг. Монголын “X Games” сонирхогч залуусын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хотын соёлын хөгжлийн нэгэн хэлбэр бөгөөд энэ талын үйл ажиллагаа явуулах нийгмийн захиалга урган гарч буйтай холбоотой. Энэ утгаараа Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газар,“Uukhai Skateboarding & Arts”, “Carhartt” хамтран энэ сарын 17-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, экстрим спортыг хөгжүүлэх үүднээс хоёр дахь жилдээ "X Games Mongolia" болох гэж байна.
Залуусыг сонирхолоор нь нэгдэн нягтрах, хотын соёлыг хөгжүүлэх, эрүүл, хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлсэн, зөв соёлд уриалсан тус үйл ажиллагаа, уралдаанд оролцогчид нь насны хязгааргүй бөгөөд Парис, Лондон, Берлин ба Токио хотуудаас 12 мэргэжлийн скэйтбоардчид ирж байгаа гэнэ. Монголд зочлон ирж байгаа скэйтбоардчидийн гурав нь “Skateboard Magazine” болон дэлхийн шилдэг скэйтбоард ба урлагийн сэтгүүлийн сэтгүүлчид ажээ.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, экстрим спортыг хөгжүүлэх үүднээс хоёр дахь жилдээ "X Games Mongolia" болох гэж
Хөтөлбөр:
• 12:00pm: “X-Games”-ийн эхлэл танилцуулаг/Opening speeches and announcements.
• 12:10pm: Rollerblade-ийн чөлөөт үзүүлбэр/freestyle
• 1:10pm: Rollerblade-ийн өндөр үсрэлт/high jump
• 1:45pm: BMX-ийн чөлөөт үзүүлбэр/freestyle
• 2:45pm: BMX-ийн өндөр үсрэлт/high jump
• 3:20pm: Завсарлагa, амьд хөгжмийн тоглолт эхлэнэ/short break
• 3:30pm: Clif Hurt
• 4:00pm: Choi Joo
• 4:30pm: Завсарлага, скэйт-ний тэмцээний бэлтгэл
• 4:40pm: Skateboard-ийн чөлөөт үзүүлбэр/freestyle
• 5:40pm: Skateboard-ийн өндөр үсрэлт/high ollie
• 6:20pm: Clif Hurt
• 6:50pm: A-Sound
• 7:20pm: Carhartt Demo
• 7:10pm: Цом, шагнал гардуулах/Awards ceremony
• 7:45pm: Mohanik
• 8:15pm: Хурд
• 8:45pm: Don Project
• 9:00pm: “After party” with Leather Nation
• 02:00am: Төгсгөл/Fin