m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.12 07:26
325
Хаван буулгах хоол хүнс

1.Брокколи

Брокколи нь ногоон шар өнгийн хүнсний ногоо хийгээд ветакаротин их хэмжээтэй агуулагдсан. Ветакаротин нь биеийн эсэргүүцлийг сайжруулахаас гадна хорт бодис,  хорт хавдар үүсгэдэг бодисуудыг үхүүлж, эсийг хамгаалан гэмтэхээс сэргийлдэг. Мөн цус цэвэрлэн давхар цусны эргэлт сайжруулж хоолны шингэц хүртэл сайжруулдаг.

 


2. Хулуу

Хулуу нь цусан дахь холестеринийг хайлуулан цусны эргэлтийг сайжруулан хаван буулгадаг хүнсний ногоо юм. Мөн шаардлагатай амин хүчил их хэмжээтэй агуулагдсан байдаг учир гэдсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах каллори зарцуулалтыг нэмэгдүүлнэ. 

 

3. Эрдэнэ шишийн залаан дахь үрийн сав

Эрдэнэ шишийн залаан дахь үрийн савны хамгийн давуу тал нь шээс ялгаруулан хаван хөөх юм. Хурдан хавагнаж хөөдөг хүмүүст сайн бөгөөд мөн арьс чангалах  давхар үр дүнтэй.  Та бүхэн дэлгүүрээс цай болгоод зарж байхыг их харсан байх.