m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.12 23:54
81
Дэлхийд алдартай “Чонон охин”

Бангкогийн 12 настай Суратра Сасупхан гэдэг  охин нүүрэн дэх их үсээрээ 2012 онд Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ. Түүнийг “Чонон охин”, “сармагчин нүүрт” гэх мэтээр нэрлэдэг гэнэ.

Эцэг, эх нь түүнийг төрөлхийн өвчтэй гэдгийг анхнаасаа мэдээгүй аж. Тэрбээр “амбрас синдром” гэж нэрлэгддэг төрөлхийн маш ховор тохиолддог өвчтэй гэдгээ сүүлд мэджээ.

Өвчний хам шинжийн шалтгаан нь хромосомын өөрчлөлт хэмээн эрдэмтэд үзэж байна.

Түүний нүүр, чих, гар, хөл, нуруунд үс ургасан байна. Гэхдээ тэрбээр Гиннесийн дээд амжилтыг тогтоосон учир өөртөө сэтгэл хангалуун байх болжээ.