Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилд элсэн суралцагчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтын төвийн үйл ажиллагаатай их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис, болон захирлын зөвлөлийн гишүүд танилцлаа.
Энэ хичээлийн жилээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Гүнжийн хоолойн аманд их сургуулийн хээрийн дадлага сургалтын цогцолбор төвийг байгуулж, анхны суралцагчдаа сургаж байгаагаараа онцлог бөгөөд сургалтын төвд ажиллаж буй удирдлага, албан хаагчид, суралцагсад сургалтын цогцолборыг бүрэн хэмжээгээр тохижуулж, суралцах тав тухтай орчныг бүрдүүлсэнд их сургуулийн удирдлагууд нэлээд сайшаалтай хандаж байсан юм.