Шүд гэдэг эрхтэн хоол зажлахаас гадна хүний гоо сайханд маш чухал нөлөөтэй. Ийм учраас түүнийгээ хайрлаж байх хэрэгтэй.
- Өдөрт хоёр удаа ялангуяа орой шүдээ цэвэрлэхээ мартаж болохгүй.
- Шүдийг гурван минутаас доошгүй хугацаанд угааж цэвэрлэх ёстой.
- Дээд шүдээ шүдний угаас доош чиглэлтэй доод шүдийг угаас дээш чиглэлтэй угааж цэвэрлэнэ.
- Нэртэй сайн фирмийн оог худалдан авах хэрэгтэй.
- Хэрэв таны шүдний паалан эмзэг, мэдрэмтгий бол зөөлөн үстэй сойз хэрэглэ. Харин хэвийн бол хатуу сойзоор шүдээ цэвэрлэ.
- Жинхэнэ үсээр хийсэн сойз бүү хэрэглэ. Учир нь тийм үс дотроо хөндий бөгөөд шүдэнд хортой нөлөөлдөг бичил орчин үүсгэдэг.
- Амаа сайхан үнэртэй байлгая гэвэл амандаа ус балгаж, сайн зайлаад асга. Устай хамт хоолны үлдэгдэл гадагшилж, шүлс ялгарах процесс түргэснэ.
- Төмөр шүд бүү хийлгэ. Энэ нь аюултай гэдгийг хиймэл шүд хийлгэх гэж буй хүмүүс анхаараарай.
- Төмөр болон бусад үнэт бус металлуудаар хийсэн шүд хүний бие организмд хортой нөлөө үзүүлдэг.