m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.13 05:44
56
Дорнод: “Мал эмнэлэгийн чухал асуудлууд” онол үйлдвэрлэлийн бага хурал боллоо

“Мал эмнэлэгийн чухал асуудлууд” онол үйлдвэрлэлийн бага хурал энэ сарын 12-нд Дорнод аймагт боллоо. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, улсын мал эмнэлэг,ариун цэврийн төв лаборатори, монголын мал эмнэлэгүүдийн холбоо, мал эмлнэлэг үржлийн газрын төлөөллүүд оролцсон энэ хуралд зүүн бүсийн аймгуудын хөдөө аж ахуй мал эмнэлэгийн мэргэжилтэнгүүд оролцсон юм. Зүүн бүс нутгийн шүлхий өвчинтэй тэмцэх стратегийг боловсронгуй болгох, шүлхий өвчний тандалт судалгааны дүн зэрэг шүлхий өвчинтэй тэмцэх арга замын талаар болон мал эмнэлэгийн өнөөгийн байдал,тэр дундаа хөдөөгийн мал эмнэлэгүүдийн талаар илтгэл хэлэлцүүллэгүүдийг явууллаа. Энэ бага хурлыг зохион байгуулснаар зүүн бүс нутагтаа шүлхий өвчинтэй тэмцэх нэгдсэн арга зүй аргачлалтай болох,туршлага судлах мал эмнэлэгүүдийг хөгжүүлэх ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь үзсэн юм. Хуралд аймгийн засаг даргын орлогч М.Бадамсүрэн оролцож хуралд амжилт хүсэхийн хамт орон нутгийн зүгээс мал эмнэлэг,малын өвчинтэй тэмцэх талаар баримтлаж байгаа бодлогоо танилцуулсан юм. Бага хурал хоёр хоног үргэлжилнэ.