Бэлэн гоймон диоксин болон гормон төст нэгдлүүдийг агуулдаг
Орчин үед бэлэн гоймонг оюутан залуус их хэрэглэдэг болсон ба бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар ямар нэгэн мэдлэггүй. Бэлэн хоол нь их хэмжээний нүүрс агуулдаг боловч хүнсний ширхэглэг, витамин , эрдэс бодисоор дутмаг юм. Ердийн бэлэн гоймоны үйлдвэрлэлийн процесст шарах үйл ажиллагаа ордог ба үүний үр дүн их хэмжээний ханасан болон далд өөх тос үүсдэг. Мөн бэлэн гоймонгоос үүсэх шөл нь их хэмжээний сод агуулдаг юм. Содны зөвлөмж хэмжээнд насанд хүрсэн хүн болон дөрвөөс дээш насны хүүхэд өдөрт дээд хэмжээ нь 2400 мг байдаг зарим нэр төрлийн бэлэн гоймон нь 3000мг ба түүнээс их хэмжээгээр агуулдаг. Ихэнх бэлэн гоймонгууд нь диоксин болон гормон төст нэгдлүүдийг агуулдаг ба онолоор бол энэ нь бэлэн хоолыг уутлах болон амыг нь цавуудах үед үүсдэг байна. Эдгээр нэгдлүүд нь устай холилдох үед хор хөнөөлтэй болдог аж. Бэлэн гоймон бидний сэргийлэх ёстой өнгө амт оруулагч, пресерват гэх мэт олон төрлийн химийн нэгдлүүд агуулдаг. Бэлэн гоймонг хаяа нэг хэрэглэвэл үүсгэх нөлөө нь бага боловч урт хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд биед хуримтлагдаж цаашилбал метаболизмын процесыг хямралд оруулдаг байна.
Бэлэн гоймонг устай холих үед хортой нэгдлүүд нь идэвхждэг
Бэлэн гоймон хэрэглэснээр үүсэх сөрөг нөлөөлөл
1. Таваас доошхи насны хүүхдийн эрдэс бодис шимэгдэх үйл ажиллагааг бууруулна.
2. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зулбалт үүсгэнэ.
3. Пенополиетрол –савлагаатай бэлэн гоймон агуулагддаг ба хавдар үүсгэх нөлөөтэй.
Мөн бэлэн гоймон их хэмжээний давс агуулдаг учир зүрх судасны өвчтэй хүмүүс болон давсыг бага хэмжээгээр хэрэглэх шаардлагатай хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй. Бэлэн гоймоны амтны чанарыг сайжруулахын тулд монсодиум глутамат хийдэг ба энэ нэгдэл нь:
· Нүдний торлог бүрхэвчийн үйл ажиллагааны хямрал, дотоод шүүрлийн булчирхайн хямрал, заан аашны өөрчлөлт гэх мэт тархины үйл ажиллагааны гэмтэлд хүргэдэг.
· Моносодиум глутамат болон түүнийг агуулсан нэгдлүүд нь зүрхний гажиг, астма болон толгой хүчтэй өвдөх
· Эпидиомологийн судалгаанаас үзэхэд нийт америкчуудын 50% нь МСГ болон түүнийг агуулсан нэгдлүүдэд мэдрэг чанартай байна.
· Хятад рестораны синдром
· Арьс улайх
· Байн байн бөөлжис цутгах
· Толгой өвдөх
· Хөлрөх
Түүнчлэн их хэмжээний сод агуулдаг ба энэ нь ходоодны өвчинтэй болон өндөр даралттай хүмүүст муугаар нөлөөлдөг. Энэ нэгдлүүд нь ходоодны шүүрэл ялгаруулах үйл ажиллагааг алдагдуулдаг ба ингэснээр хоол шингэлт удааширдаг байна.