Энэ оны эхний хагас жилд цахилгаан түгээх сүлжээнд гарсан цахилгаан хангамжийн тасалдлын судалгааг Төв, Баруун, Зүүн бүс, АУЭХС-ийн нэгдсэн сүлжээ болон Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний хүрээнд буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч 15 компанийн дүнгээр нэгтгэн гаргажээ. Төвийн бүсийн дүнгээр 1324 минут буюу нэг хэрэглэгчид 22.1 цагийн тасалдал ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 цагаар өссөн бол Зүүн бүсийн хэмжээнд 31.1 цаг болж 6.5 дахин, Баруун бүсийн хэмжээнд 26.7 цаг болж долоон дахин тус тус буурсан байна. АУЭХС-ийн хэмжээнд 323.8 цаг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.8 дахин нэмэгджээ.
нийт цахилгааны тасалдлын 45.6 хувийг төлөвлөгөөт тасалдал, 21.9 хувийг цахилгаан түгээх компанийн шугам, тоноглолоос шалтгаалсан тасралт,
Харин улсын хэмжээгээр нэг хэрэглэгчид ногдож буй тасалдлын давтамж 5.4 болж өмнөх оны мөн үеэс 1.4 тохиолдлоор буурсан байна.
Нэг хэрэглэгчид ногдох нийт цахилгааны тасалдлын 45.6 хувийг төлөвлөгөөт тасалдал, 21.9 хувийг цахилгаан түгээх компанийн шугам, тоноглолоос шалтгаалсан тасралт, 7.7 хувийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанаас хамаарсан, бусад шалтгаанаар гарсан тасралтууд 15.9 хувийг, байгалийн гамшгаас хамаарсан тасралт 8.9 хувийг тус тус эзэлжээ.