Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Сэлэнгэ” хэмээх тодотголтой байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг 2008 оноос эхлэн хамтран зохион байгуулж ирсэн билээ. 10 хоногийн турш үргэлжлэх хээрийн сургууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
"Сэлэнгэ-2014" байлдааны тактикийн хээрийн сургууль өнөөдөр эхэлж байна.
Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулан Дорнодын тал нутагт энэ жилийн хээрийн сургуулилалт болж байгаа юм.
“Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн гол зорилго нь харилцан бие биеэнээсээ суралцах, өмнөх хамтарсан сургуулиудын үеэр сурч мэдсэн, хуримтлуулсан дадлага туршлагаа бататгах, хамтран үүрэг гүйцэтгэх боломж бололцоог эрэлхийлэх, нэмэгдүүлэх зэрэг болно.