Байгууллагын 2014 оны төлөвлөгөөнд тусгагдсан дагуу геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхэлдэг 28 аж ахуйн нэгжийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгажээ. Шалгалтаар дээрх аж ахуйн нэгжийн дөрвөн аж ахуйн нэгж нь байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, хоёр аж ахуйн нэгж нь бага эрсдэлтэй, хоёр аж ахуйн нэгж нь дунд эрсдэлтэй, үлдсэн 20 аж ахуйн нэгж их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн судалгаар геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөл эзэмшигч 25 аж ахуйн нэгжийн 42 мэргэжилтэй боловсон хүчинтэй /үүнээс 37 геодезийн инженер, гурван сансрын геодезийн инженер, хоёр зураг зүйч инженер/ байгаа бөгөөд үлдсэн 15 аж ахуйн нэгж нь мэргэжлийн боловсон хүчингүйгээр геодези, зураг зүйн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж болохоор байна.
үлдсэн 15 аж ахуйн нэгж нь мэргэжлийн боловсон хүчингүйгээр геодези, зураг зүйн үйл ажиллагаа явуулж байна
Дээрх 25 аж ахуйн нэгжийн инженер техникийн ажилчдыг тоогоор авч үзвэл нэг инженертэй 15 аж ахуйн нэгж, хоёр инженертэй долоон аж ахуйн нэгж, гурван инженертэй хёо аж ахуйн нэгж, долоон инженертэй нэг аж ахуйн нэгж тус тус байна.
Мэргэжлийн /геодези, сансарын геодези, маркшейдер инженер, зураг зүйч/ болон мэргэжлийн бус /газар зохион байгуулагч, газрын кадастрын мэргэжилтэн гэх мэт/ боловсон хүчний гүйцэтгэсэн ажлууд нь нарийвчлал, техникийн шаардлага хангаагүй, стандарт, норм, дүрэм, журам зөрчсөн, гүйцэтгэсэн ажлаа мэргэжлийн үүднээс хамгаалж чадахгүй байгаа нь мэргэжлийн боловсон хүчин болон тэдний ажлын дадлага туршлага, ур чадвар хангалтгүй илтгэжээ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн болон мэргэжлийн бус ажиллагсад нь орчин үеийн геодезийн хэмжлийн багаж, программ хангамжид найдан ажил гүйцэтгэж байгаа нь цаашид уг хийгдсэн ажлууд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэл үүсгэх нөхцөлийг ихээр бүрдүүлж байгаа юм.
Шалгалтад хамрагдсан 27 аж ахуйн нэгж нь геодезийн хэмжлийн 59 багаж ашиглаж байгаагаас геодезийн хэмжлийн найман багажны баталгаажуулалтын хугацаа дуусаад дахин баталгаажуулаагүй байна. Үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч зөвхөн зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид геодезийн хэмжлийн багаж байхгүй байна.
Шалгалтад хамрагдсан ихэнх аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авсан, үйлдвэрлэлд ашиглаж байгаа геодезийн хэмжлийн багажны баталгаажуулалтыг тогтмол хийлгэдэг болсон
Геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлд нивелир, теодолит, электон тахеометр, хоёр долгионы GPS/GNSS/-ийн хүлээн авагч, газрын лазер скайнер, газар доорхи шугам сүлжээ илрүүлэгч зэрэг геодезийн хэмжлийн багаж ашиглаж байна.
Шалгалтад хамрагдсан ихэнх аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авсан, үйлдвэрлэлд ашиглаж байгаа геодезийн хэмжлийн багажны баталгаажуулалтыг тогтмол хийлгэдэг болсон, 9-11 заавар, стандарт, техникийн баримт бичигтэй байсан нь ололттой байжээ.
Барилга, хот байгуулалтын яамны харъяа Барилгын хөгжлийн төвөөс геодезийн салбарын стандарт, норм, дүрэм, журмуудыг дахин хэвлэж, геодезийн үйлдвэрлэгчдэд түгээж байгаа нь сайшаалтай байна.
“Эм Пи Эм” ХХК нь төрөл бүрийн масштабтай аялал жулчлал, сургалтын газрын зураг, авто замын сүлжээний атлас зэрэг сэдэвчилсэн зураг зүйн бүтээлийг зохиохдоо орчин үеийн дэвшилтэд технологиор урагддаггүй, нордоггүй материалуудыг ашиглан хамгаалалтын бүрээстэй хийдэг болсон нь тухайн зураг зүйн бүтээлийн чанарыг нэмэгдүүлсэн дэвшилттэй байна.
“Спэйшл Моделинг” ХХК нь олон улсын хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа орчин үеийн газрын лазер сканнерыг Монгол Улсын геодезийн үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
Шалгалтад хамрагдсан бүх аж ахуйн нэгжүүдийн удирдлага болон гүйцэтгэгч ажилтангууд “Геодези, зураг зүйн тухай” болон бусад холбогдох хууль, стандарт, норм ба дүрэм, журмын талаар шалгалтын дараах нэг өдрийн зөвлөн туслах сургалт нийт 24 удаа зохион байгуулж, 24 аж ахуйн нэгжийн 90 ажилтан албан хаагч хамрагдаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, одоо гаргаж байгаа алдаа дутагдалыг дахин гаргахгүй байх, дотоод хяналт шалгалтыг сайжруулах геодезийн мэргэжлийн ажилтантай болох зөвлөгөө өгчээ.