Чипс буюу шарсан төмс хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг, нэн ялангуяа өсч торниж байгаа бие организмын тархины үйл ажиллагаанд сөрөг үр дагавар авч ирдэг гэнэ. Ийм дүгнэлтэд Британийн эрдэмтэд хүрсэн бөгөөд үүний тулд удаан хугацааны турш 3-4 насны хүүхдүүдийн дунд ажиглалт явуулжээ.
Тэдгээр хүүхдүүдээс шарсан төмс буюу чипс үргэлж иддэг байсан нь оюун ухааны хөгжил удааширч, санах ой муутай болж, анхаарал суларч, үйлдлээ хянах чадвар муудсан байдалтай байжээ. Харин чипсээс татгалзсан үе тэнгийнхэн нь сургуульд ороод илүү амжилттай суралцаж байжээ. Түүнээс гадна эрүүл хооллолтонд анхаардаг өсвөр үеийнхэн бусдаасаа бүтээлч, шинийг сэдэх санаачилгаар илүү ялгарч байсан байна.
Чипсэнд агуулагддаг ханасан өөх тос, акриламид, мутаген, канцероген зэрэг химийн хортой бодисууд нь хүүхдийн тархинд сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн эрдэмтэд үзсэн байна. Эдгээр нь төмсийг өндөр хэмд шарах үеэр үүсдэг юм байна. Акриламид нь чипсэнд агуулагддаг төдийгүй түргэн хоолны газрын хоолны цэсэнд байдаг шарсан төмсөнд ч байдаг байна. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдүүддээ аль болох энэ амттанг өгөхгүй байхыг анхааруулж байна.