Гүзээлзгэнэ нь аскорбины хүчлээр баялаг тул бие организмыг ерөнхийд нь бэхжүүлэн сайжруулдаг. Гүзээлзгэнээр компот чанаж уухад амны цангааг сайн тайлдаг. Тулай өвчин болон бөөр чулуужих өвчинд анагаах үйлчилгээ үзүүлнэ. РР амин дэмээр баялаг учраас нойргүйдэл, уур уцаар, ядаргаа зэргийг сайн эмчилнэ.
Шүдний буйлыг бэхжүүлдэг. Мөн амтат гүзээлзгэнэ тархины хөгшрөлтийг удаашруулдаг гэдгийг эрдэмтэд нотолсон. Элэг, ходоодоор нь хатгуулан өвддөг болон ходоодны хүчил ихтэй хүмүүст гүзээлзгэнэ зохимжгүй байдаг, бас мухар олгойн архаг үрэвсэлтэй бол гүзээлзгэнээс татгалзах хэрэгтэй юм байна. Тэр тусмаа манай орны гүзээлзгэнэ хамгийн их витаминлаг байдаг хэмээн нотолжээ.