Орц: - мөөг ( янз бүрийн – хар, цагаан )
- улаан ба ногоон чинжүү
- мах
- сонгино ( ногоон ба бөөрөнхий )
- лууван
- пүнтүүз
- шикымчи буюу бууцай
Бүх ногоогоо урт нарийхан хэрчинэ
Хар ба цагаан мөөг
Махны оронд удэн эсвэл хиам хийсэн ч болно
Spinach буюу шикымчи – бууцай
Амтлагчууд: давс, элсэн чихэр, ганжан, ургамлын тос,
Хайруулын тавгаа халааж тосоо хийнэ. Гэхдээ гал нь маш бага байх хэрэгтэй.
Пүнтүүзээ буцалсан халуун усанд хийж болгонгуут нь гаргаж авна.
Пүнтүүзээ хүйтэн усанд сойно.
Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ.
Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна.
Мөн давсыг бага зэрэг л хийнэ.
Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ.
Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна.
Мөн давсыг бага зэрэг л хийнэ.
Мөөгөө шарна- мөн л багахан тосонд бага зэрэг л шарна.
Хар мөөгөө шарна.
Улаан ба ногоон чинжүүгээ мөн шарна.
Ногоонуудаа шарах дараалал нь цагаан өнгөтэйгөөс нь эхэлнэ.
Өнгийг нь хадгалахын тулд шарахдаа бага зэрэг давс хийж байгаа.
Махаа амтлах амтлагчаа хийх арга:
Хайруулын тавгандаа ганжан хийнэ.
Элсэн чихэр нэмнэ
Жижиглэж татсан сармис нэмнэ
Түлэлгүйгээр зөөлөн гал дээр хуурч болгоно.
Амтлагч дээрээ мах эсвэл удэнээ нэмнэ.
Бууцайгаа амтлах амтлагчаа хийх арга:
Бууцайн дээрээ татсан сармисаа хийнэ.
Чамгирым хийнэ.
Бууцайндаа тосны амт нь шингэтэл сайн хольж хутгана
Ногоон сонгиноо бага зэрэг хуурна .
Пүнтүүзээ амтлах амтлагчаа хийх арга:
Ганжанаа хайруулын тавгандаа хийж халаана.
Татсан сармис нэмнэ.
Элсэн чихэр нэмнэ
Хар перец хийнэ .
Халааж хутгана. Түлж болохгүй.
Пүнтүүзэн дээрээ амтлагчаа хийнэ.
Амталсан ногоонуудаа хийнэ.
Сайн хольж хутгана.
Шарсан сонгиноо хийнэ.
Бүх хольцоо бага зэрэг тостой хайруулын тавган дээрээ хийж шарахдаа том халбагаар 2 ус хийнэ.
Давс, чамгирымээ амсаж үзээд бага болж нэмээрэй.