Бид бүгдээрээ л нэг дэлхий дээр амьдарч байгаа болохоор адилхан нарны хуулинд захирагдаж орой нь унтаж өдөр нь ажлаа хийдэг жамтай юм. Цаг агаар, нарны энерги гээд бидний бие организмд олон хүчин зүйл нөлөөлөхөөс гадна биологийн цаг гэсэн чухал зүйл бий. Тиймээс хүн өөрөө "өдрийн" амьтан болохоор өглөө эрт сэрдэг “болжморуудын” ажил төрөл, биеийн байдал хамаагүй дээр байдаг. Тэд эрт босч хамаг ажлуудаа амжуулж, амьдралд цаанаасаа л өөр хандаж, хүмүүст ч эерэг ханддаг. Харин “шар шувуу” гэгдэх хүмүүс сэтгэлийн тэнхээгээ удирдаж чадалгүй ихэвчлэн залхуурсан хүмүүс байдаг. Энд нэг зүйлийг хэлэхэд сэтгэл байвал хүсэл байна.
Тэгвэл ямар цагийн хувиарлалтыг бидний эрүүл мэнд болон сэтгэл санаанд хамгийн сайн гэж үзэж болох вэ?
Юуны түрүүнд өглөө эрт нар мандахад сэрж байх хэрэгтэй, учир нь яг энэ үед нар бидэнд бүх энергиэ өгдөг болохоор кофе, energy drink -ууд ч орлож чадахгүй. Энэ цагийг л ашиглах нь хамгийн зөв юм. За тэгвэл бидний бие организм ямар цагийн хуваариар ажилладгийг нэг бүрчлэн задалж үзье.
Богино хэмжээний ой санамж хамгийн сайн ажилладаг болохоор удаан хугацаагаар санаж цээжлэх зүйл байвал энэ мөчийг ашиглаарай. Гадаад хэл, жолооны дүрэм, хурал дээр ярих зүйл, шалгалтын материал гэх мэтчилэн.
Сэтгэн бодох чадвар ажиллаж эхэлдэг учир анализ хийн, тунгаан бодож задлан шинжлэх хэрэгтэй бол энэ үе яг тохирно. Харамсалтай нь энэ цагийг хүмүүс ажил, сургууль руугаа явж үрдэг болохоор явах замдаа өдрийн төлөвлөгөөгөө зохиовол энэ цагаа зөв ашиглалаа гэсэн үг.
Мэдээлэл, статистик, тоон үзүүлэлттэй тулж ажиллахад тохиромжтой. Хэрвээ үр дүн гаргалт, тайлангийн ажил байвал өглөөний цай, найз нөхөдтэйгөө уулзахаа түр хойшлуулаад ажлаа хийгээд аваарай.
Оюуны үйл ажиллагааны чадвар бага багаар буурч арай хөнгөн зүйл хийвэл таарна. Цай, кофе гэх мэт зүйлсийн ээлж. Мөн энэ цагийг утсаар ярьж, хаягаа шалгаж, messenger, facebook -дээр өнгөрөөвөл бага ч болтугай амралт болж өнгөрнө.
Өдрийн хоол идэхэд хамгийн зөв цаг нь. Нар дээд цэгтээ хүрэх үед бидний идэх ямар ч хоол тэр дороо шингэдэг. Энэ мөчийг ашиглаад унтахын өмнө идэж чадаагүй амттануудаа идээрэй. Хэрвээ энэ цагт багтаад хоолоо идэхгүй бол нэг бол жин нэмнэ, нэг бол хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагаа нурна.
Биеийн болон оюуны хөдөлмөр хийхэд таарна. Хуваарийн дагуу 18 цагаас хойш ажил хийж болохгүй болохоор өөрийгөө хүчлээд 18 цагаас өмнө бүх ажлуудаа дуусгахыг хичээгээрэй. Хойшлуулж болохгүй шүү. Оройдоо нойр хүрэхгүй байвал ядаргаанд орж байгаагийн эхний шинж тэмдэг.
Найз нөхөд, ойр дотнынхонтойгоо цагийг өнгөрөөж гадуур алхаж, гэр орны ажлаа хийж болно. Хэрвээ гэр орны ажлаа хийхээр шийдсэн бол хагас цагаас илүүгүй цаг зарцуулж байгаарай. Энэ нь мэдээж халтуурд гэсэн үг биш л дээ, харин ч хийх зүйлүүд байвал удаалгүйгээр хурдан хийвэл энэ нь сайн зуршил болж цаг ч хэмнэнэ.
Оюун санаа тайвшрах үе. Орой кино үзэхээр шийдсэн бол үзэхэд таатай, хөгжилтэй кино сонгоорой. Аймшгийн киног амралтын өдрүүд хүртэл хойшлуулах нь зөв. Маргааш ажиллах болохоор мэдрэлийн системээ бас харж үзэх ёстой.
Сар гарч бидний биенээс хор гадагшлуулдаг болохоор энэ үеэр орондоо орсон байвал сайн. Хэрвээ 12 цаг гэхэд орондоо орох бодол төрж байвал бараг л 1 цаг гэхэд унтана байх. Сарны элч гэх зүйл бидэнд хэрэггүй болно.
Дээр хэлснээр сар бидний энергийг эмчилдэг. Энерги гэдэг маань Хятад анагаах ухаанд "Ци", Энэтхэгт "Прана" (йогоор хичээллэдэг хүмүүс мэддэг байх), харин орчин үеийн эмнэлгийн хэллэгээр "Мэдрэлийн систем" гэдэг байна.
Сэтгэл санааны энерги нөхөгддөг.
Та бүхэн ойлгосон байх, хамгийн их бие болон оюуны хүч шаардсан ажлыг өдөр хийх нь хамгийн тохиромжтой юм. Өдөр дээд цэгтээ хүрэх үед хоолоо сайн идэж авч, орой эрт унтах нь чухал юм.