Найруулагч В.Агарын шинэ бүтээл “Эх орон дуудаж байна” киноны хэвлэлийн бага хурал өнөөдөр 18.00 цагт болно. Тэрбээр тус киногоо "Халхын гол"-ын 75 жилийн ойд зориулж бүтээсэн аж. Залуус хойч үед уярал, ухаарал хайрлах зорилготой “Эх орон дуудаж байна” нэртэй дэлгэцийн уран бүтээлийг Америк, Солонгос нь мэдэхгүй болчихсон Монгол залуусд зориулан бүтээсэн аж.