
Нилээд хатуу чанга дэглэм боловч үр дүн болон элдэв хорт нөлөө байхгүй гэж эмч нар зөвөлсөн байдаг гэнэ.
Энэ дэлгэмийг сахихаар шийдсэн бол хатуу шийдээрэй харин 7 хоногоос илүү барьж болохгүй харин дундаа завсартай өөр дэглэм барьж байгаад дахин барих хэрэгтэй бололтой за одоо дэглэмээ уншцгаая! :)
Долоо хоногийн эрчимтэй өлсгөлөн. (Энэ аргыг эмч нар боловсруулсан тул эрvvл мэндийн гаж нөлөөгvй) Энэ аргыг сар болгон туршиж vзэж болно. Эхний туршилтын дүнд 10 кг баттай турна гэдгийг баталж байна. Харин дараачийн удаагийнхаас 3-4 кг турах болно.
1 өдөр: 1 лонх цэвэр усыг 6 хэсэг болгон хувааж хэрэглэх.
2 өдөр: Өдрийн турш 0.8 л сvv. 20-21 цагийн хооронд нэг алим.
3 өдөр: Өдрийн турш 1 лонх цэвэр ус.
4 өдөр: Ногооны өдөр. Салат (литрийн саваар) шинэхэн байцаа, лууван, бүх төрлийн ногоонуудыг 1 том халбага наран цэцгийн тостой холиод 3 порци болгон хуваана. Энэ өдөр 2 стакан ус, эсвэл 2 стакан саахаргvй цай ууж болно.
5 өдөр: Өдрийн турш 0.8 л сүү.
6 өдөр: Өглөөний хоол: чанасан өндөг, хагас аяга цай. Өдрийн 11 цагт ногооны шөл (төмс, лууван, байцаа, гээд юу ч байж болно). Өдрийн хоолонд 100 гр үхрийн мах (100 гр гэдэг нь баримжаагаар 4 шүдэнзний хайрцаг гэсэн үг) мөн 100 гр даршилсан вандуй. Оройн хоолонд алим. Оройн 9 цагт нэг алим.
7 өдөр: 100 гр тараг эсвэл 2 стакан сvv. Оройдоо зөвхөн 1 аяга сахаргvй цай л ууж болно.

Энэ хоолны дэглэмийн сайн тал нь гэвэл хямд төсөр ба 10 кг найдвартай турна. Энэ нь мөн сэтгэлийн тэнхээ ихтэй хүмүүсийн дэглэм юм. Тус хоолны дэглэмийг долоо хоногийн Даваа гаригаас эхэлбэл зүгээр (хорогдож байгаа сарнаар эхэлбэл бүр ч сайн). Эхний 3 хоногт толгой маш ихээр өвдөх магадлалтай
Миний бодлоор дахиж таргалахгүйгээр турна гэвэл хөдөлгөөн хамгаас чухал гэж бодож байна
